Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компани Хятадын Шанхай хот дахь үйлдвэрийн үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Энэ талаар үйлдвэрийн ажилтнуудаас авсан эх сурвалжтайгаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тесла компанийн удирдлагууд 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний ээлжийг цуцалж, амралт эхэлж байгаа талаар ажилчдад дуулгажээ. Үйл ажиллагааг зогсоох болсон шалтгааны талаар тэд мэдээлээгүй байна.
Гэхдээ Тесла компани 12 дугаар сарын 25-наас нэгдүгээр сарын нэгний хооронд үйлдвэр дэх ModelY машины үйлдвэрлэлийг түр зогсоох талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Тесла компанийн ажилчид болон нийлүүлэгчид нь коронавирусийн халдвар авсан нь энэ долоо хоногийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэнэ.
Г.Бямбасүрэн