Өнөөдөр 06:06 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн зүгт 26 км-т газар хөдөлсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн хүч нь 4.1 магнитуд байжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
Уншиж байна |