Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хүүхдүүдийн сурч боловсрох орчноос хулгай хийсэн захирлуудад хэзээ ХАРИУЦЛАГА ТООЦОХ вэ
2022-12-26

Төрийн доод дунд дээд албыг өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглах үзэгдэл газар авсаар удаж байна. Тэд төрийн үйлчилгээг иргэнд хүргэхээс илүү ашиг олох хэрэгсэл болгож буй дүр зураг үргэлжилсээр...Өнгөрсөн өдрүүдэд нийтээрээ хүртэх баялаг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг гүйцэлдүүлэх, халаасаа түнтийлгэх хэрэгсэл болон хувирсанд нийгэм тэр даяараа дургүйцлээ ирэлхийлсэн. Хуулийнхан бүгд хулгайчдын эрэлд гарч, иргэд төв талбайд хонож, эрх баригчид хууль хүртэл батлав. Харин одоо хулгайчдад хэрхэх яаж хариуцлага тооцохыг харах л үлдээд байна. 

 

 

Тэгвэл өнгөрсөн намар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан өөрийн салбарт нүүрлэсэн хулгайдын талаар баримт дэлгэсэн. Энэ баримтын мөрөөр хуулийнхан хэзээ ажиллаж эхлэх вэ? гэх асуулт хариултгүй хоёр сарын нүүр үзлээ.

 

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхэнд салбарын сайдын зүгээс төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их сургуулиудын  газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байгааг нийтэд мэдээлсэн. Салбарын сайдын өгсөн мэдээлэлд төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр бүр тодотговол сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, их, дээд сургуулиудын захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжсэн гэж байгаа. Мөн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн, хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн гэх зөрчлүүдийг нийтэд ил болгосон.

 

Яг ийм байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын спортын талбайн газрын 70-80 хувь нь хэн нэгний нэр дээр шилжиж энэ салбарт хулгай, луйвар нэгэнт нүүрчихсэн гэдгийг салбарын сайд сүр дуулиантайгаар мэдэгдсэн. Л.Энх-Амгалан сайдын зүгээс "Төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын төлбөрийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гарааш, спорт заал зэрэг хөрөнгийн газрыг дахин төлөвлөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдсэн. Гэвч одоогоор энэ асуудал мартагдсан эсвэл мартуулсан. 

 

Уг нь баримтуудын ийн ил болж, хулгайч нар ч тодорхой болсон асуудал шүү дээ. Тэд бол хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг ноцтой зөрчигчид.... Иймээс тэдэнд ямар хариуцлага тооцож, улс өөрийн өмчийн тэр дундаа хүүхдийн сурах орчныг булаасан эдгээдүүдээс газраа хэрхэн буцааж авах нь анхаарал татаж байгааг сануулах нь илүүц биз. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ спорт заалаа түрээсэлдэг асуудлаа хэзээ болих вэ хүүхдэд зориулмаар байна.
2022-12-27
цагаанцоож гэж 1 авгай цогцолбор сургуулийн заалыг гадны хүмүүст түрээлэж байна хүүхдүүд зааланд бэлтгэл дугуйлан явуулж хөгжмөөр байна яах уу сайдаа
2022-12-26
Хамгийн их газар алдсан нь 31 сургууль
2022-12-26
ZZZ:
Ene 2024 onii songuuliar MAN-iig archij khajakh ostoi Mongoliin ard tumen!!! Jaaj ch baisan AN-aa songoson n' deer juum bna shuu!!!
2022-12-26
!!!!:
Shuuh Prokuror ATG ni hurdan ajillaad ene buh hergiig hatuuhan shiideech dee !!!
2022-12-26
шүүхэд өгөөд бүх гэрчилгээг хүчингүй болгуулаач дээ танай яаманд хуулийн хэлтэс гэж байгаа биз дээ тэр хүмүүсээ ажилд оруул цаг битгий алд дахиад нэг сайд гараад юу ч үгүйү болгоно шүү сайдаа
2022-12-26
ЗАСАГ АМАРА БИШ УР ДУНТЭИ АЖИЛА ХИ
2022-12-26
Gemt heregiin talaar medeelel ogood baihad shalgadaggui yachuhsan HZYam be
2022-12-26