ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Курд хүмүүсийн үхлийн дараа Парис даяар үймээн дэгдэв
2022-12-26

Өнгөрсөн баасан гарагт гурван курд бусдын гарт амиа алдсаны дараа Парис хотын төвд эмх замбараагүй байдал дэгджээ. Гурван хүний аминд хүрсэн этгээд нь хижээл насны эр байсан бөгөөд тэрбээр арьсны үзлийн улмаас тэднийг хөнөөсөн аж. Үүний дараа курдууд Парисын төвд үймээн самуун дэгдээсэн байна. 

 

Францад оршин суудаг курдуудын төлөөлөгчид болох олон зуун хүн бямба гарагт Парисын төвд байх Бүгд Найрамдах Улсын талбайд цугларчээ. Тэд гурван курд амиа алдсантай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлэхээр цугласан ч тун удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан байна. Эмх замбараагүй байдалд оролцогчид гудамжинд байсан машинуудыг онхолдуулж, хэд хэдэн машиныг шатаан, цагдаагийнхан руу чулуу болон бусад зүйлс шидэж, улмаар хууль сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч ашиглахаас аргагүй болжээ. 

 

Парист үймээн дэгдэх шалтгаан болсон үйл явдлын талаар тодруулбал, баасан гарагт нэг эмэгтэй, хоёр эрэгтэй курдийн соёлын төв болон үндэсний хоолны зоогийн газар байрлах нэгэн барилгын гадаа бусдын гарт амиа алдсан байна. Эдгээр нь бүгд курд хүн байсан гэдэг нь хожим нь тогтоогдсон юм. Амиа алдсан эмэгтэй нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг курдийн хөдөлгөөний идэвхтэн байсан бол нэг эрэгтэй нь Францаас улс төрийн орогнол авсан зураач байсан аж.

 

Мөн эдгээр хүмүүсээс гадна гурван хүн шархаджээ. Халдлага үйлдсэн этгээд нь Парисын оршин суугч 69 настай эр байсан бөгөөд тэрбээр халдлага үйлдсэнийхээ дараахан баривчлагдсан байна. Тэрбээр баривчлагдах үедээ цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлээгүй аж. 

 

Түүний хэрэг үйлдэх болсон шалтгаан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой байж болзошгүй гэж цагдаагийнхан таамаглаж байгаа аж. Учир нь халдлага үйлдсэн этгээд өнгөрсөн онд дүрвэгчдийн төв рүү халдсаныхаа дараа ял сонсон, шоронд хоригдсон бөгөөд суллагдаад удаагүй байхдаа дээрх хэргийг үйлджээ. Сэжигтэн өөрийгөө "гадаадын иргэдийг үэзн яддаг арьсны үзлээр ялгаварлагч" хэмээн нэрлэсэн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
цагаачидыг оруулах ийм л дэмий. цагаачидгүй амьдарсан нь илүү аюулгүй
2022-12-27
Зөв юм хийж
2022-12-26