ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хятадад энэ сард 250 сая хүн COVID-19-ийн халдвар авчээ
2022-12-26

Энэ сар эхэлснээс хойш Хятадад коронавирусийн халдварын 250 сая тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ мэдээлэл 12 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын комиссын хурал дээр үйлдсэн албан бичигт тусгагдсан байсан бөгөөд энэ бичиг цахим орчинд тархсан гэж South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Цахим орчинд тархсан энэ баримт бичигт өгүүлснээр, 12 дугаар сарын 1-20-ны хооронд Хятадад 248 сая хүн буюу хүн амынх нь 17,6 хувь нь коронавирусийн халдвар авсан гэнэ. Тэр дундаа, Бээжин хот, Сычуань мужийн хүн амын тал хувь нь халдвар авчээ. Түүнчлэн, Тяньжинь хот, Хубэй, Хэнань, Хунань, Аньхой, Ганьшу, Хэбэй мужуудын хүн амын 20-50 хувь нь коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчинд өртсөн байна. 

 

Эрүүл мэндийн улсын комиссын хурал дээр танилцуулсан гэгдэх, цахим орчинд тархсан энэ баримт бичгийн үнэн зөвийг нягтлах боломжгүй байгаа юм. Гэхдээ олон улсын шинжээчдийн таамаглалаар Хятадад үнэхээр нөхцөл байдал хүндэрсэн байж болзошгүй аж. Тухайлбал, Блүүмберг агентлагийн мэдээлснээр Хятадад өдөр бүр нэг сая коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа гэнэ. Ийм мэдээллийг Британийн Airfinity судалгааны компани Америкийн Блүмбергт агентлагт өгсөн аж. 

 

Энэ мэдээллээр, Хятадад өдөр бүр ковидын улмаас 5000 хүн нас барж байгаа гэнэ. Цаашлаад, ирэх оны нэгдүгээр сард өдөр бүр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 3,7 сая болж өсөж болзошгүй аж. Гуравдугаар сард халдварын дахин нэг давалгаа гарч, энэ үеэр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4,2 саяд хүрнэ гэж судлаачид тооцоолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин