БНХАУ 2045 он гэхэд сансрын хүчирхэг гүрэн болохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар Хятадын агаар сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацийн тэргүүн у Яньшэн мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ.
Тэрбээр Хятад улс дэлхийд тэргүүлэгч гүрэн болох төлөвлөгөөний талаар ярьсан байна. Энэ төлөвлөгөөнд, 2027 онд дараа үеийн жолоодлогот пуужин тээвэрлэгчийн эхний нислэгийг үйлдэх төлөвлөгөө багтжээ. Үүний дараа, 2030 онд нарны аймгийн систем болон гарагуудыг судлах юм байна.
Хятад улс Оростой хамтран Сарны олон улсын эрдэм шинжилгээний станц байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ станцыг 2028 онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Ингээд ойрын 10-15 жилийн хугацаанд Хятад улс Ангараг гараг руу сансрын нислэг үйлдэхээр зэхэж байна. Түүнчлэн Бархасбадь, Уран гарагуудыг ч судлахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |