Жил бүрийн шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдэд зориулсан төрөл бүрийн бэлэг худалдаалж эхэлдэг. Уг бэлгэнд ихэвчлэн чихэр амттан, хүүхдийн янз бүрийн тоглоом зэрэг багтдаг. Энэхүү тоглоомонд хийдэг товчин зайг хүүхдүүд залгих эрсдэлтэй байгааг гарч байгаатай холбоотой ЭХЭМҮТ-өөс анхааруулга өглөө.
Тодруулбал, ЭХЭМҮТ-өөс "Эцэг, эхчүүдийн анхааралд! Хүүхдийн шинэ жилийн бэлгэн дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж, хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна. Тиймээс ийм төрлийн бэлгийг хүүхэддээ битгий бэлэглээрэй. Чихэргүй шинэ жил хийцгээе." хэмээн уриалж байна.
Бидний номер нэг мөрдөх дүрэм бол ЧИХЭР БОЛ БЭЛЭГ БИШ. Хэн яагаад гэдгийг мэдэхгүй ч хүүхдэд чихэр бэлэглэх ёстой, чихэр идсэн хүүхэд л илүү аз жаргалтай болох юм шиг буруу ойлголт нийгэмд олон жилийн турш байсаар л байна. Бидний гаргадаг хамгийн том алдаа бол хүүхдийг чихрээр урамшуулж, хайраа илчилдэг явдал. Шинэ жил, хүүхдийн баяр, тэмдэглэлт өдрөөр хүн бүр л хүүхдүүдэд чихэр, амттан бэлэглэнэ. Энэ нь эргээд хүүхдэд ямар их хор хөнөөл авчирдаг гэдгийг бүр сүүлд нь ухаардаг.
Хэрэв таны хүүхэд чихрийн амтад орсон бол шууд хориглох бус хоолны дараа 10-20 мин дараа диссерт маягаар өгөх нь хамгийн зөв ба чихэр идсэнээс хойш хамгийн багадаа 15 мин дараа шүдээ угааж хэвших юм. Хоорондын зай чухал шүү. Бид уснаас өөр зүйл ууж идсэний дараа шүдээ шууд угааснаар шүднийхээ пааланг гэмтээх эрсдэлтэй байдаг учир та хүүхдэдээ анхнаас нь зөв хэвшил суухад нь туслахыг мөн ЭХЭМҮТ-ээс зөвлөж байна.
Уншиж байна |