ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Улс орнууд Украинтай эв санаа нэг гэдгээ илэрхийлэн гэрлээ унтраажээ
2022-12-22

Украины ард түмэнтэй эв санаа нэг, тэднийг дэмжиж байгааг илэрхийлсэн "Украины цаг" нэртэй арга хэмжээнд нэгдэж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд асан Борис Жонсон Твиттер хуудсандаа бичжээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын 21-ний үдэш дэлхийн олон хотод энэ арга хэмжээнд нэгдэж, гэрэл эсвэл баярын чимэглэлээ унтраасан бөгөөд арга хэмжээнд нэгдэх уриалгыг Борис Жонсон ч хүлээн авсан талаараа ийнхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

 

"Орос улс Украин руу хууль бусаар, зэрлэгээр түрэмгийлсний улмаас олон сая украин хүн эрчим хүч, ундны ус, амин чухал зүйлсээ алдсан. Би өнөөдөр 20:00 цагт болох "Украины цаг"-ийг дэмжиж, тэдэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлж байна. Украин ялаг!" хэмээн Борис Жонсон бичжээ. 

 

CNN агентлагийн мэдээлснээр, Их Британийн нийслэл Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн  гэрэл, Ромын Колизей, Сиднейн дуурийн театр болон Торонто дахь CN Тауэр цамхагийн гэрлийг болон Латвийн төв талбайн гэрлэн чимэглэлийг  "Украины цаг" арга хэмжээний хүрээнд унтраасан байна.

 

"12 дугаар сарын 21-нд оны хамгийн урт шөнө тохионо. Гэхдээ энэ өдөр маргаашнаас өдөр уртсаж, гэрэл их болох тул энэ өдөр хар хүчний ялагдлын өдөр болно" хэмээн Украины Дотоод хэргийн сайдын зөвлөн Антон Геращенко Телеграм хуудсандаа бичжээ.

 

Украины ард түмэнтэй эв санаа нэг гэдгээ харуулах "Украины цаг" арга хэмжээг Европын зөвлөл ч мөн дэмжин, нэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23