Францын эрх баригчид 100 сая амны хаалтыг устгажээ. Ийнхүү амны хаалтыг устгасан нь эдгээрийн хадгалах хугацаа дууссантай холбоотой гэж France Press агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахлын оргил үед эдгээр амны хаалтыг Хятадаас "алтны үнээр худалдан авсан" гэнэ. FFP1, FFP2 амны хаалтын стратегийн нөөцийг Бордогийн ойролцоох логистикийн төвд халгалж байжээ. Эдгээр амны хаалтыг Францын дунд сургууль, коллежуудад тараана гэсэн яриа гарсан ч ийнхүү хугацаа дууссан шалтгаанаар устгасан байна.
Коронавирусийн цар тахлын үед Хятадаас 220 сая амны хаалтыг стратегийн нөөц болгон худалдан авсан ч ердөө 120 сая амны хаалтыг ашиглажээ. Үлдсэн нөөцийн хадгалах хугацаа дууссан тул 130 ачааны машинд ачин, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |