Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчлал хийхээр тус улсыг зорьсон, АНУ-д тус улсын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Конгрессын хоёр танхимаын хамтарсан хурал дээр үг хэлнэ гэсэн мэдээллийг Америкийн хэвлэлүүд дамжуулж байсан. Энэ мэдээллийг Зеленский өөрөө баталжээ.
"Тогтвортой байдал, батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхийн тулд АНУ-ыг зорилоо. Тэр дундаа Украин болон АНУ-ын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Түүнчлэн Конгресст үг хэлж, хоёр талт уулзалтууд хийнэ" хэмээн Зеленский Твиттер хуудсандаа бичжээ.
Энэ нь Зеленский Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш гадаадад улсад хийж буй анхны айлчлал юм. Өмнө нь тэрбээр олон орны парламент болон олон улсын байгууллагуудтай цахимаар холбогдон үг хэлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |