Дорнод Хятадын тэнгист БНХАУ, ОХУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт эхэллээ. "Тэнгисийн хамтын ажиллагаа 2022" нэртэй энэ сургуулилалт 12 дугаар сарын 21-27-ныг дуустал үргэлжилнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Цэргийн сургуулилалтын үеэр талууд хамтарсан пуужингийн болон артиллерийн буудлага хийж, зэвсэг ашиглан завь эсэргүүцэх ажиллагааг хамтран боловсруулах аж. Энэхүү сургуулилалтын зорилго нь ОХУ, БНХАУ-ын хоорондын тэнгисийн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах явдал гэж Оросын Батлан_ хамгаалах яам мэдэгджээ.
Оросын талаас сургуулилалтад Номхон далайн флотын "Варяг" крейсер, "Маршал Шапошников" зэрэг хөлөг онгоууд оролцох бол Хятадын талаас мина тээвэрлэгч, эргүүлийн хөлөг онгоц, шумбагч онгоц зэрэг хөлөг онгоцууд оролцох юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |