ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Перугийн Ерөнхийлөгч асан Кастильогийн эхнэр хүүхдийг Мексик рүү явахыг зөвшөөрчээ
2022-12-21

Перугийн Ерөнхийлөгч асан Педро Кастильогийн эхнэр хүүхдүүдийг гадаад орныг зорихыг зөвшөөрчээ. Тэд өмнө нь Мексикээс улс төрийн орогнол хүссэн аж. Улмаар тэднийг Мексик рүү явахыг зөвшөөрсөн гэж Перугийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. 

 

Перугийн Гадаад хэргийн яамны онцолсноор "Олон улсад хүлээсэн үүргийн дагуу"  эдгээр хүмүүст зохих зөвшөөрлийг олгосон бөгөөд энэ баримт бичгийн дагуу орогнол хүссэн хүмүүс Перуг орхин явах боломжтой аж. 

 

Эргэн сануулахад, 12 дугаар сарын эхээр өөрт нь импичмент зарлахаар зэхэж байсан парламентыг Кастильо татан буулгана гэж зарласан юм. Гэсэн ч Перугийн парламент шуурхай хуралдан түүнд импичмент зарласны дээр үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган баривчилсан. Үүний дараа дэд Ерөнхийлөгч Дина Болуарте Конгресс дээр төрийн тэргүүний тангараг өргөснөөр энэ улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин