Нүүрсний асуудлаарх Ерөнхий сонсголд оролцож чадаагүй 26 иргэн Төрийн ордны үүдэнд хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гарч ирэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахыг шаардаж, хувцсаа тайлсан юм.
Залуус нэг цаг гаруйн хугацаанд нүцгэн байсан бөгөөд тэдний хоёр нь осгож, эмнэлгийн яаралтай тусламж авлаа. Үргэлжлүүлэн нүцгэн байвал тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учрахыг түргэний эмч нар анхааруулж, цагдаагийн байгууллагаас дэмжлэг хүсэж, албадан татаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр эмнэлэг рүү авч явлаа.
Харин цагдаагийн байгууллага нүцгэлсэн залуусаас тайлбар тодруулга авах аж. Тэднийг хэн болохыг тогтоож, хувцсаа тайлж, нүцгэлсэний учир шалтгааныг тогтоох гэнэ.
Б.Хэрлэн
Уншиж байна |