ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
БНХАУ-д ковидын дэгдэлт нэмэгдэж байгаагийн улмаас эмнэлгүүдийг өргөтгөж, эм тариа нөөцөлж байна
2022-12-21

Хятадад коронавирусийн халдварын дэгдэлт нэмэгдсээр байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарыг бэлэн байлгах тал дээр эрх баригчид онцгойлон анхаарах болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эмнэлгүүд сэхээн амьдруулах болон эрчим эмчилгээний тасгуудыг өргөтгөж, шинээр сэхээн амьдруулах, эрчим эмчилгээний тасгуудыг байгуулах ажил үргэлжилж байгаа гэнэ. Хэдийгээр тасгийг өргөжүүлсэн ч эмнэлгийн эмч мэргэжилтэн хангалтгүй байгаа нь өнөөгийн гол бэрхшээл гэж шинжээчид онцолсон байна. 

 

Түүнчлэн эмнэлгүүд эм тариа ихээр худалдан авч, нөөцөлж байгаа гэнэ. Хятадын эрүүл мэндийн салбарын шинжээчдийн тооцоолсноор 2023 оны нэгээс хоёрдугаар сард коронавирусийн халдварын оргил үе тохиож, 124 сая хүн өвдөж, үүнээс 2,7 сая өвчтөнд эрчимт эмчилгээ шаардлагатай болох аж. Тиймээс халдварын дэгдэлтэд бэлтгэн ийнхүү эмнэлгүүдийн тасгийг өргөжүүлж, эм тариа нөөцөлж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин