Герман улс ирэх онд Оросын газрын тосноос татгалзахаар шийджээ. Ийм мэдэгдлийг ХБНГУ-ын Эдийн засгийн яамны хэвлэлийн алба хийснийг DW агентлаг дамжуулсан байна.
Тодруулбал, 2023 онд Шведт болон Лойн дахь газрын тос дахин боловсруулах үйлдвэрүүд Оросын газрын тосыг захиалахгүй гэж Германы Эдийн засгийн яам мэдэгдсэн байна. Шведт дэх газрын тосны үйлдвэр Казахстанаас газрын тос импортлохоор зэхэж байгаа аж.
Өмнө нь, энэ оны есдүгээр сард Германы эрх баригчид Казахстаны засгийн газартай газрын тос нийлүүлэх талаарх хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа талаар мэдэгдэж байв. Үүний дараа Казахстаны тал мэдэгдэл хийхдээ ХБНГУ-ын зүгээс зохих хүсэлт тавьбал хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |