Жагсагч залуусын шаардлагын дагуу Засгийн газрын 12 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар ковидын төсвийг олон нийтэд нээлттэй болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд өгсөн. Үүргийн дагуу коронавирусийн халдварын үеийн төсвийг өнгөрсөн долоо хоногт ил болгох ёстой байв. Гэвч ковидын төсөв өнөөдрийг хүртэл далд, нууц хэвээр байна.
Улс, нийслэл, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалт, эмчилгээ, онцгой байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, вакцин, худалдан авалт, ариутгал, халдваргүйжүүлэлт холбоотой бүхий л зардлыг ил болгохыг үүргийг Шадар сайд С.Амарсайхан хүлээж буй юм.
Б.Хэрлэн
Уншиж байна |