ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хэрэг хуучирдаггүй: Хорих лагерьт ажиллаж байсан эмэгтэй ял сонсов
2022-12-21

Хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэдгийг батлах шүүх хурал Германд дахин боллоо. Германд дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдэгдсэн дайны гэмт хэрэгт холбоотой, амьд үлдсэн хүмүүсийн хэргийг шүүсээр байгаа юм. Энэ удаад өдгөө 97 настай эмэгтэйд ял сонсгожээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Германы шүүх Холокостод оролцсон хэрэгт буруутгагдсан 97 настай эмэгтэйд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Эмэгтэйг Ирмгард Фюрхнер гэх бөгөөд тэрбээр өнөөгийн Польшийн нутаг дээр байх Штутхоф бөөнөөр хорих лагерьт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр хорих лагерын захиргааны бичиг хэргийн ажил болон бусад үүрэг хариуцлагыг биелүүлэн, 65 мянган хүн амиа алдаж, хөнөөгдсөн хорих лагерийн ажилд туслаж байсан гэж Прокурорын газар үзсэн байна.

 

Харин Фюрхнерийн өмгөөлөгчид түүнийг тухайн үед ажиллаж байхдаа үй олноор нь хүмүүсийг хөнөөж байгааг мэдээгүй хэмээн мэдэгджээ. Шүүх хурлын төгсгөлд Фюрхнер харамсаж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Болж өнгөрсөн бүх зүйлд би харамсаж байна" хэмээн тэрбээр шүүхийн танхимд мэдэгджээ. 

 

Фюрхнертэй холбоотой шүүх хурлыг олон хүн байж болшгүй хэрэг хэмээн үзсэн бөгөөд учир нь тэрбээр цэргийн цолтой байгаагүй, харин хөлсөөр ажиллаж байсан энгийн иргэн тул шүүгдэх гэм буруугүй гэж үзэх олон нийт байсан аж. Түүнчлэн сүүлийн олон жилийн хугацаанд нацистын гэмт хэргийн төлөө шүүгдэж буй анхны эмэгтэй нь Фюрхнер болжээ. 

 

2021 оны есдүгээр сард түүний хэргийг шүүх ажиллагаа эхэлсэн бөгөөд тухайн үед тэрбээр ахмадын асрах газраас зугтаж, шүүхээс оргон зайлахыг завдсан гэнэ. Түүнийг цагдаагийнхан хэдэн цаг хайсны эцэст Хамбург хотоос олж, тав хоног саатуулж байжээ.

 

Ирмгард Фюрхнер 1943-1945 оны хооронд эзлэгдсэн Польшийн нутагт байх Штуттгоф хорих лагерьт лагерийн дарга Пауль Вернер Хоппегийн захиргаанд ажилладаг байсан аж. Тухайн үед тэрбээр 18-19 настай байсан гэнэ. Энэ лагерьт еврей, польш партизан, зөвлөлтийн олзныхон гээд нийт 65 мянга гаруй хүн амиа алдсан гэж Прокурорын газар мэдэгджээ. Прокурорууд Фюрхнерийг шоронд хорихгүйн тулд хоёр жилийн тэнсэн харгалзах ял төлөвлөж, шүүх энэ ялыг хэвээр баталсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
B:
Buuruu zarahuu geed bga haygiig admin anhaaraldaa awaachee.holbogdoh baiguullagad handaachee.genen itgemtgii uchnuun olon hvn hohirhoor medeelel ywaad baina.shalgaach
2022-12-23
Zvgeer zailaach.buuruu zardag teneg hvn baihgvi.admin iim medeelel oruulj bga haygiig tsagdaagiin baiguullagt handaachee
2022-12-23
Ruth:
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
Zvgeer zailaach.buuruu zardag teneg hvn baihgvi.admin iim medeelel oruulj bga haygiig tsagdaagiin baiguullagt handaachee
Ккк. Худлаа шоу!! Укр нацистуудыг дэмжиж туслаад байгааг нь юу гэхэв????
2022-12-22
Мөнх:
Манай нүүрсний хулгайчдын хэрэг монголын нүүрс дууссаны дараа л шийдэгдэх байх даа.
2022-12-21
иргэн:
хөөн хэлэлцэх хугацаа гэж монголд л байна
2022-12-21