Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Жагсагчдаас 29 хүн эмнэлэгт хүргэгджээ
2022-12-21

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал төв талбайд 18 дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр орой жагсагчдын хоёр гэрийг буулгасан байна. Тэднийг СТӨ-нд байрлахыг хүссэн ч энэ талаар жагсагчид санал нэгдээгүй бололтой.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө жагсаж буй иргэдтэй уулзаж дараах зүйлийг хэлсэн “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан бөгөөд цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж байна.

 

Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу СТӨ-нд байрлах боломж нөхцөлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож СТӨ-нд орж байрлах хэрэгтэй” гэсэн мэдээллийг өгсөн байна.

 

Мөн эрүүл мэндийн байгууллагаас нийт 600 гаруй хүнд үзлэг хийж, 29 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Shuud.mn
Сонин хачин
ХУЛДУЖ УХ
2022-12-21
Нам сэтэртэй УТ-ийн донтой чөдөр галзуу юмнууд одоо болиочээ! Талбай руу бүү ойрт, тэмцэгчид болохгүй бол зодоод өшиглөөд хөөгөөд явуул! Наад гэрт чинь даарсан хөрсөн залуус л ээлжилж орж дулаацаг, суулт хийсэн залуус болвол шөнө орж хоног гэж барьсан байх…анхнаасаа л онцгүй байсан лдаа…тээр хол аваачиж бариа л…сүүлдээ “мэтгэлцээний гэр” ч гэнүү УТ нам мам яриад явчихсан. Хар тамхины дон намын дон ялгаагүй шдээ…хэдэн донтой инфантилууд орж цуглаад өөдөө яаж авирахаа зөвлөлдөж эхэлсэн… Тэмцэгчдээсээ жагсаал ашиглах гэсэн овжин дэлдгэрүүд нь сүүлдээ олширсоон… Хагас галзуунууд тэр СТӨ-д очиж хурлаа хийцгээ гэмээр байна. Нэгэндээ ингэж гай чирэх хэрэг байсан уу? Нийтийн тэмцлийг ингэж УТ болгох шаардлага байна уу? Хэн нэгэн босс эсвэл удирдах бүлэг дотроосоо гаргаж ерөөсөө болохгүй органикаараа бай гэж мянга түм сануулсаан…тэх л юм бол ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ гэсэн хуулийн хайчинд орчих гээд байсан. Тэр нэг палбигар намч бацаан зохион байгуулаад цагдаагийн хунтад зууш өгчлөө…одоо яах вэдээ өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг… Ард түмэн хичнээн дэмжлээ…харамсалтай л юм!
2022-12-21
Жагсагёлыг эмнэоэгт хүргэтэд яах юм бэ, хөлдөж үхэх хүний эрхээ эдлэхэд нь саад болж байхаар ядарсан хөгшид хүүхдээ эмчилбэл яасан юм бэ,сайн дураараа юуны ч төлөө бус зүгээр хэвтэж байгаад үхэх сонирхолтой бол тэр л биз, төр засаг үхүүлэхгүй гэж мэдэж байгаа болохоор хэвтээд байгаа юм,зүгээр өдөрт нь жагсаад болж л байна шүү дээ гаднч орнууд, ажилгшя завтай юмаа
2022-12-21