ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Аргентинчууд бүх нийтээрээ амарч, багийнхаа ялалтыг тэмдэглэв
2022-12-21

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг хүртсэн Аргентины баг мягмар гарагт эх орондоо очжээ. Аргентины Засгийн газар мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, улс даяар үндэснийхээ багийн ялалтыг тэмдэглэсэн байна. 

Мягмар гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрест ёслолын парад болж, олон мянган хүн шигшээ багийнхаа гишүүдтэй мэндчилэхийн тулд гудамжинд жагссан байна.

 

"Дэлхий аваргууд" гэсэн бичигтэй хоёр дпавхар автобус хүмүүс дундуур явжээ.

Буэнос-Айресын гудамжууд хоёр өдөр хүний хөлд дарагдаж байгаа нь энэ юм.

 

Баяр тэмдэглэхийн өмнө хотыг үндэсний бэлгэдлээр гоёжээ.

 

Шигшээ багийнхан даваа гарагийн шөнө Катараас эргэн иржээ. Онгоцноос хамгийн түрүүнд багийн ахлагч Лионель Месси гартаа алтан цомоо барьсаар буусан байна. Багийнхныг олон мянган хүн угтжээ.

 

Шөнө хүмүүсийн тоо улам нэмэгдэж, баяр тэмдэглэхээр гарч ирсэн хүмүүс гудамжуудыг бүхэлд нь бүрхсэн байна. Мөн цугласан олон 1986 онд шигшээ багаа ялалтад хүргэсэн Диего Марадонагийн дурсгалыг хүндэтгэжээ.

 

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн төрөлх хот болох Росариод ч хөл хөгжөөн дүүрэн байж, барилгын ханан дээр Мессиг "өөр гарагаас ирсэн хүн" хэмээн бичжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин