Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ц.Оюунгэрэл: Ашигт малтмалаар бизнес хийдэг компаниудын тооцоог шалгах эрх төрд алга
2022-12-16

Иргэдийн оролцооны нэгдэл намаас өнөөдөр /2022.12.16/ хэвлэлийн хурал хийлээ.  Тус намын дарга Ц.Оюунгэрэл “Бид нээлттэй мэдээллийн хүрээнд нүүрсний хулгай хэрхэн явагддаг, тэр дундаа хуулиар хамгаалагдсан хулгай яаж явагддагийг судалсан. Үүнийхээ үр дүнд УИХ, Засгийн газарт хандахаар боллоо.

 

 

Ашигт малтмал бол төрийн өмч, ард түмний баялаг. Үүнийг төр ард түмний нэрийн өмнөөс бусдад ашиглуулдаг. Төрийн өмчийг ашиглаж, бизнес хийснийхээ төлөө Монголын төрд, ард иргэдэд төлбөр төлдөг. Монголын ард түмэнд төлбөр төлөхгүйгээр ашигт олоод байгаа хүмүүс бол хулгайны схемийн нэг хэсэг нь. Эрх мэдэлтнүүдийн сүлжээнд байгаа компаниуд төлбөр төлөхгүйгээр ашигт малтмалаас ашиг олдог болсон байна.

 

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулинд ашигт малтмал ашиглахыг

 

-Ашигт малтмалыг ялган авах

- Ашигт малтмалыг олборлох

- Ашигт малтмалыг ашигт агуулгыг нэмэгдүүлэх

- Ашигт малтмалыг баяжуулах

-Ашигт малтмалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх

-Ашигт малтмалыг борлуулах үйл ажиллагааг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.

 

Гэтэл уурхайн аман дээр Эрдэнэс Тавантолгой ХК болон хамгийн сүүлд хилээр гаргаж байгаа компани л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Харин ашигт малтмал борлуулах үйл ажиллагаа явуулдаг бүх логистикийн компаниуд, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд, баяжуулах үйлдвэрүүд төлдөггүй. Өөрөөр хэлбэл дундын компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй юм байна. Энд хулгайн том хар зах үүссэн байна.

 

Бүх эрх мэдэлтнүүд Эрдэнэс Тавантолгойн амнаас хямд худалдан авалт хийж, цааш нь хоёр, гурав, дөрөвдөгч борлуулагч нар руу дамжуулан зардаг. Маш олон компани ашигт малтмалаар орлого олж байгаа атлаа нөөц ашигласны төлбөр төлөхгүй байна. Төлбөрийн хэмжээ нь хэд гэдгийг ч бид мэдэхгүй. Учир нь үүнийг тооцож гаргадаг байгууллага, алдагдсан татварыг шалгах ямар ч хууль байхгүй. Уурхайн амнаас 100$-аар гаргасан нүүрс экспортод 400$-аар гарахад дундах 300$-ын ашиг ямар компанийх болохыг бүртгэдэг төрийн байгууллага байхгүй. Энэ бүх үйл ажиллагааг татварын хууль, зөрчлийн хуулинд ч тусгаагүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр бизнес хийж байгаа бүх компанийн тооцоог шалгах эрх мэдэл төрд алга.

 

Том хулгайч нар том хулгайдаа зориулж хуулиа гаргадаг юм байна. Том хулгай хуулийн дагуу хийгддэг юм байна" хэмээн дүгнэж байна. Тиймээс тус компаниас хуультай хулгайг таслан зогсоож, алдагдсан боломжийг олон нийтэд мэдээлэх шаардлагыг УИХ-д хүргүүлж буй аж. 

Shuud.mn
Сонин хачин
энэ гадаад нөхөртэй авгай монгол биш урвагч энэ мууг битгий сонс
2022-12-21
zochin:
jorlongoo yary chono boroonoor gegcheer
2022-12-19
Anand bazar gej buzar pizdaagiin horongiig zgr deeremdeed niitiin horongo bolgooo muu golgiig
2022-12-17
Anandbazar ashigt maltmalaar bayjij baga tengeriinamand horoolol barij hashaad nvvrs bi medehgyi geed gyriigeed baigaag shalgajhurungiig ni huraa
2022-12-16
zochin:
jorlongoo yary xudlaa uxaantai tsaraitai
2022-12-16
гадаад нөхөртэй бол урвагч биз аягүй бол гадны тагнуул. гадаада эхнэр нөхөртэй хүмүүсийг улс төрд сонгож болохгүй аюултай нөхөр нь хэн юм мэдэхгүй шд
2022-12-16
Иргэн:
Хэл устай юм бол Royalty гэж юу хэлдгийг олоод унш. Тэгээд олон юм донгод доо. Мэдлэггүй байж мэддэг Хүний дүр эсгэх их ичмээр
2022-12-16
Зочин:
Чи дутав гэж
2022-12-16
ZOCHIN:
Чоно борооноор гэгчээр
2022-12-16