Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Катар руу дахин очиж, үндэсний шигшээ багаа дэмжихээр болжээ. Энэ талаар Брюссельд дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ мэдэгдсэнийг Регнум дамжуулсан байна.
"Би дахин явна. Би дөрвөн жилийн өмнө Орост болсон тэмцээний үеэр Францын шигшээ багийг дэмжиж байсан, Катарт ч мөн багаа дэмжинэ" хэмээн Эммаунэль Макрон пүрэв гарагт Брюссельд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа өгүүлжээ.
Өмнө нь тэрбээр, "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд Франц, Мароккогийн багуудын тоглолтыг үзэж, үндэснийхээ шигшээ багийг дэмжсэн юм. Харин энэ удаад дахин Катарыг зорьж, ням гарагт болох Франц, Аргентины багууд цомын төлөө хэрхэн тоглохыг үзэж, багаа дэмжихээр болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |