ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Перуд болсон эсэргүүцлийн үеэр найман хүн амиа алджээ
2022-12-15

Перу улсад хэдэн өдөр үргэлжилж байгаа эсэргүүцлийн улмаас амиа алдсан хүний тоо найм болж нэмэгдсэн гэнэ. Энэ талаар Перугийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг МИР24 телевиз дамжуулжээ. 

 

"Эсэргүүцэл үймээний үеэр одоогоор 19 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн. 152 хүн эмнэлгийн үйлчилгээ авсан бол найман хүн нас барсан" гэж Перугийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильод импичмент зарлаж, түүнийг баривчилсны дараа энэ улсад олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн юм. Эсэргүүцэгчид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, конгрессыг тараахыг шаардаж байгаа аж. Олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн үеэр иргэд зам хааж, нисэх буудлууд болон цагдаагийн хэсгүүд рүү дайрч, танхайрах үзэгдэл ч газар авчээ.

 

Перугийн Засгийн газар эсэргүүцлийг зогсоож, эмх журам тогтоохоор оролдож байна. Энэ хүрээнд 30 хоногийн хугацаатай онц байдал тогтоох шийдвэр гарсан бөгөөд ингэснээр нөхцөл байдал даамжирвал армийн хүчийг ашиглах боломжтой болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин