Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн баярын өмнө зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнүүдээ цуцлахаар шийджээ. Энэ мэдээллийг Кремлийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталсан байна.
Владимир Путин оны сүүлээр өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийлгэж, Холбооны хуралд үг хэлж, Улаан талбай дээр хоккей тоглодог уламжлалтай. Харин энэ жил бүх уламжлалаасаа татгалзахаар шийджээ.
Москва хотын Улаан талбай дээр зассан мөсөн талбай дээр болох хоккейн тоглолтод Путин оролцох эсэх талаар сэтгүүлчид асуухад "Үгүй, энэ онд тийм төлөвлөгөө байхгүй" гэж Песков хариулсан байна. Түүнчлэн Холбооны хуралд ч үг хэлэхгүй гэнэ. Харин ирэх жил, 2023 онд олон нийтийн арга хэмжээгээ зохион байгуулах байх хэмээн Песков мэдэгджээ.
Путин жил бүр зохион байгуулдаг өргөтгөсөн хэвлэлийн бага хурлаа цуцлахаар болсон талаар Кремль мэдэгдэж байв. Энэ хурлыг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Оросын төдийгүй олон улсын хэвлэлүүд оролцон, Путинд асулт тавьдаг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |