Хятадын анагаах ухааны салбар хурдацтай хөгжиж, сүүлийн жилүүдэд эмнэлгийн үйлчилгээ тэр дундаа мэс засал зэрэг нарийн ажиллагаанд робот хэрэглэх нь улам бүр нэмэгджээ. Энэ удаад Хятадад робот мэс засалч өвдөгний үе солих мэс засал хийсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сычуаны их сургуулийн дэргэдэх Баруун Хятадын. эмнэлэгт робот мэс засалч эмч нарын хяналтан дор 73 настай өвчтөнд өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хйиж гүйцэтгэжээ. Роботын энэ загварыг хүн дээр мэс засал хийхэд ашигласан анхны тохиолдол нь энэ аж.
Мэс засалч роботыг Шэнжэнь хотын Yuanhua Intelligent компани бүтээсэн бөгөөд робот боловсруулахаас эхлээд турших хүртэл гурван жилийн хугацааг зарцуулсан байна. Робот мэс засал гүйцэтгэхийн давуу тал нь робот зүсэлтийн тоо, өнцөг зэрэгт илүү нарийн ханддаг тул илүү аюулгүй гэж үздэг аж. Хятадын Эмнэлгийн төхөөрөмжийн холбооны мэдээлснээр, сүүлийн таван жилийн хугацаанд Хятадад мэс заслын роботын зах зээлийн өсөлт 30 хувийг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |