ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ТикТок-ийг хориглох хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барьжээ
2022-12-14

Хятадын компанид хамаарах ТикТок олон нийтийн сүлжээг дэлхийн хэд хэдэн орон хориглож байсан. Хамгийн сүүлд гэхэд л Тайванийн эрх баригчид ТикТок сүлжээ ашиглахыг төрийн албан тушаалтнуудад хориглож байв. 

 

Энэ удаад АНУ ТикТок сүлжээг хориглохоор зэхэж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Хятадын ByteDance компанийн ТикТок сүлжээ, мөн Орос, Иран, Куб болон өөр хэд хэдэн орны олон нийтийн сүлжээг хориглох хуулийн төслийг АНУ-ын конгресст өргөн барьсан байна. 

 

Хуулийг төслийг Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Марко Рубио боловсруулж, түүний намын Майкл Галлахер, ардчилсан намын гишүүн Ража Кринамурти нар дэмжжээ. 

 

Олон нийтийн сүлжээгээр дамжуулан бусад улс орнууд америкчуудын мэдээлэлд хяналт тавьж, контентод нөлөөлөн, суртал ухуулга явуулах боломжтой гэж үзсэний улмаас ийм хуулийн төсөл боловсруулсан талаар Марк Рубио мэдэгджээ. 

 

Мөн энэ долоо хоногт АНУ-ын Алабама, Юта мужуудад төрийн байгууллагын төхөөрөмж, мужийн төрийн байгууллагын компьютерийн сүлжээнд ТикТок сүлжээг ашиглахыг хориглосон юм. Үүнээс өмнө Техас, Мэриленд, Өмнөд Дакота ийм шийдвэр гаргаж байв.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин