Итэвоны үймээнээc амьд гарсан охин амиа хорлосон байдалтай олджээ

img

Өчигдөр шөнө Сөүл хотын Итэвон хороололд Хэллоуны баярын үеэр олны хөлд дарагдаж байгаад амьд гарч чадсан өсвөр насны охин амиа хорлосон байдалтай олдсон талаар цагдаа нар мэдэгдэв.

 

Цагдаа нар өнгөрсөн шөнө ахлах сургуулийн сурагчийг 23:40 цагийн үед Сөүлийн баруун хэсэгт байрлах байранд нас барсан байдалтай олжээ. 

 


Хэллоуин баяр тэмдэглэхээр Итэвонд цугласан олны хөлд дарагдан 156 хүн амиа алдаж, 151 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан. Тухайн сурагчийн хувьд тухайн ослын үеэр хамт явж байгаад найзаа алдсан бөгөөд өөрөө бэртэж гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгдэж байжээ. 


Хэргийн газраас амиа хорлосон гэх бичиг олдоогүй мөн ямар нэгэн гадны нөлөө орсон гэх барим нотолгоо олдоогүй аж. Мөн ар гэрийнх нь хүсэлтийн дагуу задлан шинжилгээ хийхгүй" хэмээн цагдаагийн албаныхан  мэдэгджээ. 

 

Цагдаа нар түүний үхлийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ