Хонконгт гадны улсаас ирсэн зорчигчдыг тусгаарлах журам үйлчилж байсан. Энэ журмыг 12 дугаар сарын 14-нөөс эхлэн цуцлахаар болсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Хонконгт ирсэн хүмүүс гурван өдрийн хугацаагаар тусгаарлагддаг байсан бөгөөд энэ журам 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцлагдахаар болсон байна. Халдвараас сэргийлэх хүрээнд коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх гэсэн цорын ганц шаардлага тавьж байгаа аж.
Гэхдээ Хонконгийн зарим газраас үйлчлүүлэхэд вакцины гэрчилгээ шаардагдах хэдий ч гадаад улсаас ирж буй хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэж Хонконгийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |