ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Reuters: Орос пуужинд шаардлагатай чипүүдийг АНУ, ЕХ-оос авсаар байгаа
2022-12-14

ОХУ Украинд дайн өдүүлсний улмаас олон улсын хоригт орсон. Хэдийгээр хориг арга хэмжээ тавигдсан ч Орос улс далавчит пуужинд шаардлагатай чипүүдийг барууны орнуудаас авсаар байгаа гэнэ. Энэ талаар Ройтерс агентлаг болон Британийн батлан хамгаалахын судалгааны Хатан хааны нэгдсэн хүрээлэнгийн хамтран явуулсан мөрдөн шалгалтын дүнд тогтоогджээ.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ оны 4-11 дүгээр саруудад АНУ болон Герман, Эстони зэрэг Европын хэдэн хэдэн орноос ОХУ 777 сая долларын үнэ бүхий чип худалдан авчээ. Хориг арга хэмжээнд өртөлгүйгээр чип худалдан авахын тулд Турк болон Хонконгод тусгай компаниудыг ОХУ байгуулсан байна.

 

Ийм компаниудын нэг нь Smart Trading Ltd, гэх компани аж. Энэ компанийг Оросын Novelco логистикийн компанийн Ерөнхий захирал Григорий Григорьев үүсгэн байгуулсан бөгөөд компани үндсэн зорилгоо нуудаггүй гэж Ройтерс агентлаг онцолжээ.

 

Тухайлбал, есдүгээр сард Novelco компани үйлчлүүлэгчдэдээ зориулан "Орос руу бараа хүргэх боломжит аргуудыг хэрхэн олох вэ" сэдэвт семинар зохион байгуулсан байна. Мөн компанийн захирал Григорьев Novelco  Туркэд салбар байгуулсан, тэндээс худалдааны хязгаарлалтад өртөхгүйгээр АНУ, Европын холбооноос авсан барааг Орос руу илгээдэг хэмээн ярьжээ.

 

Энд дуулгахад, олон улсын хоригийн дагуу ОХУ руу нийлүүлэгдэх ёсгүй гадаадын чипүүдтэй пуужингуудыг Оросын арми Украин руу харвасаар байгаа гэж Украины Зэвсэгт хүчин удаа дараа мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин