Шинэ Зеландын парламент залууст тамхи худалдахыг хориглосон дэлхийн анхын орон болсон талаар The Guardian мэдээлжээ. Энэ хууль 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.
Шинэ Зеландад батлагдсан хуулийн дагуу 2009 оны оны нэгдүгээр сарын нэгэн болон түүнээс хойш төрсөн бүхий л иргэнд тамхи худалдахыг хориглох аж. Цаашдаа энэ насны босгыг байнга шинэчлэх тогтоох юм байна.
Тамхины худалдааг хориглох шинэ хуулийн дагуу тамхины хэрэглээг бууруулах үүднээс бусад төрлийн хязгаарлалт, заалтууд ч багтжээ.
Тухайлбал, тамхин бүтээгдэхүүний никотины агууламжийг багасгаж, тамхийг зөвхөн тусгай дэлгүүрүүдэд худалдаалах юм байна. Тамхины дэлгүүрийн нийт тоог 10 дахин буулгаж, 6000 байсныг 600 болгон цөөлөхөөр болжээ. Гэхдээ электрон тамхины худалдааг хязгаарлаагүй байна.
Эх сурвалжийн онцолсноор, Шинэ Зеландад 2022 оны 11 дүгээр сарын байдлаар өдөр бүр тамхи татдаг хүний тоо найман хувиар буурсан байна. Харин электрон тамхи хэрэглэгчдийн тоо 6,2 хувиас 8,3 хувь болтлоо нэмэгджээ. Энэ улсын эрх баригчид 2025 он гэхэд Шинэ Зеландыг "тамхигүй орон" болгохоор зорьж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |