Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн тоглолтод Аргентин, Хорватын баг тааран тоглолоо. Энэ тоглолтоор Аргентины баг Хорватыг 3:0 харьцаагаар хожсон талаар ВВС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тоглолтын үеэр аргентинчууд илт давуу байдал гаргаж байсан бөгөөд Месси тоглолтын 34 дэх минутийг нээж, пеналти хийжээ.Хорватчуудыг ялсан Аргентины баг лхагва гарагт болох Франц, Мароккогийн тоглолтын дүнгээр ялсан багтай цомын төлөө тоглох юм.
Энд дуулгахад, Месси өмнө нь ярилцлага өгөхдөө Катар-2022 түүний хувьд сүүлийнх нь ДАШТ болно, дэлхийн аваргын цом өргөх эртний мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж хэмээн онцолж байлаа. Аргентины шигшээ баг хамгийн сүүлд ДАШТ-ийн финалд 2014 онд шалгарч байлаа, үүнээс өмнө 1978 болон 1986 онуудад аваргын цомыг хүртэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |