Британид сурагчид жил бүр шалгалт өгдөг, зургадугаар ангийнхан ч төрөл бүрийн шалгалтыг тестээр өгөх ёстой байдаг гэнэ. Хүүхдүүдээс шалгалт авахыг зогсоохыг уриалдаг хөдөлгөөнийхөн зорилгодоо хүрэхийн тулд хууль тогтоогчдоос өөрсдөөс нь шалгалт авчээ.
The Sun сэтгүүлийн мээдэлснээр, сурагчдаас шалгалт авахыг зогсоохыг уриалдаг More Than a Score хөдөлгөөнийхөн Британийн Парламентын гишүүдэд математикийн шалгалтын асуултуудыг өгч, хариулахыг хүсчээ. Эдгээр асуултууд нь 11 настай хүүхдүүдэд зориулсан байсан аж.
"Математикийн хичээлээр гишүүдийн ердөө 44 хувь нь шаардлагатай босго оноонд хүрсэн. Харин зөв бичих дүрэм, хэлзүй, дүрмийн шалгалтад ердөө 50 хувь нь тэнцсэн" гэж More Than a Score хөдөлгөөнийхөн мэдэгджээ.
Энэ хөдөлгөөнийнхний мэдээлснээр, Британийн сурагчдын 60 хувь нь энэ төрлийн шалгалтад босго оноог давдаг байна. Харин цар тахлын үед алсын зайн сургалтад хамрагдсаны улмаас орлого багатай гэр бүлийн хүүхдүүд сурлагын амжилтаар бусдаас хоцрох болсон аж. Тиймээс хүүхдүүдээс шалгалт авахыг зогсоох ёстой гэж дээрх хөдөлгөөнийхөн уриалдаг бөгөөд шалгалт авснаар хүүхдүүдэд нэмэлт дарамт учруулна, шалгалт сургалтын явцад ямар ч дэм үзүүлэхгүй, сургалтыг сайжруулахгүй гэж үздэг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |