БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 29 онгоц, гурван хөлөг онгоц Тайваньд ойртон очжээ. Энэ талаар Тайванийн Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэнийг Тайванийн хэвлэлүүд дамжуулсан байна.
Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Хятадын байлдааны онгоцууд арлын баруун өмнөд хэсгээс, агаараас эсэргүүцэн хамгаалах системийн таних бүс рүү нэвтэрчээ. Энэ нислэгт Н-6 стратегийн бөмбөгдөгч 18, сөнөөгч онгоц, завь эсэргүүцэх онгоц оролцсон байна. Эдгээр онгоцны үйлдлийг хянахын тулд Тайванийн цэргийнхэн агаарын эргүүл хөөргөж, зенит пуужингийн комплексийг бэлэн байдалд оруулжээ.
Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсийг энэ арал дангаар тунхагласан бөгөөд арлын агаарын орон зайгаас хавьгүй том, 492 мянган кв.км зайг эзлэдэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |