ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Хятад хилээ нээнэ" гэсэн мэдээллийг няцаажээ
2022-12-13

Хятад улс тэг ковид бодлогоо цуцалж, удахгүй хилийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ мэдээллийг Хятадын Харбин дахь Оросын Ерөнхий консулын газар няцаасныг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Өмнө нь Хятадын олон нийтийн сүлжээгээр Хятад-Оросын хил 2023 оны хоёрдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн зорчигчийн урсгалыг нээнэ гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээлэлд хавсаргасан мэдэгдлийн зураг нь 2020 оны шинэ жилийн баярын үеэр хэрхэн ажиллах талаарх мэдэгдэл байсан гэж Харбин дахь Оросын Ерөнхий консулын газар мэдэгджээ. 

 

Одоогоор Хятадын хилээр гагцхүү ачаа тээврийг хэвийн нэвтрүүлж байгаа юм. БНХАУ хилээ нээж, хятад жуулчид олон улсыг зорих боломжтой болох талаарх төрөл бүрийн мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээгээр гарсаар байгаа ч энэ мэдээллийг батлах албан ёсны мэдээлэл гараагүй л байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хогин улаан орос мэддэгюмуу
2022-12-13