Шинэ жилийн баяр тэмдэглэх өдөр дөхөж, дэлхийн өнцөг булан бүрт баярын гол бэлгэдэл болох сүлд модыг зассаар байна. Улс орон бүр өөр өөрийн өвөрмөц онцлогийг шингээн гацуураа засаж байгаа бол зарим оронд экологи, байгальд ээлтэй сүлд модыг засаж байгаа юм. Үүний нэг нь Ливан.
Ливанд уламжлалт гацуурын оронд 80 мянган хуванцар саваар хийсэн сүлд модыг босгожээ. Ногоон өнгийн хуванцар савыг тус улсын өнцөг булан бүрээс цуглуулсан гэж МИР24 мэдээлсэн байна. Ийм гацуур босгох болсон нь хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах шаардлагатай гэдгийг олон нийтэд харуулах зорилготой байсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Тэд ийнхүү хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй амьдрахыг уриалан хуванцараар гацуур босгосны дээр "Бидэнд Б гараг гэж байхгүй" гэсэн бичигтэй бөмбөрцөг бүтээжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |