Латвийн нийслэл Рига хотод шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнэ орсон талаар МИР24 мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Рига хотод Санта-Клаусуудын марафон гүйлт болж өнгөрсөн байна.
Энэ арга хэмжээнд оролцогчид гурван километр зам туулах бөгөөд туулах зам аюулгүй ч Санта-Клаусуудыг сайн дурынхан, эмнэлгийн түргэн тусламжийн машин дагалан явжээ. Марафонд 10 жил гүйсэн оролцогчид ч энэ удаад оролцож, хандив өргөсөн байна. Энэ жил 500 гаруй хүн оролцжээ.
Рига хотод зохиогдсон энэхүү марафон 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцох хүмүүс хүссэн хэмжээгээрээ хандив өгч болдог, энэ мөнгийг сайн үйлсийн аянд зарцуулдаг аж. Тодруулбал, Латвийн хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлдэг "Эрүүл мэндийн төв" хөтөлбөрт хандивлах бөгөөд энэ төв нь Латвийн алслагдсан бүсэд амьдардаг 18 хүртэлх насны хүүхдүүдэд эмчийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |