АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украин руу Америкийн цэргүүдийг илгээхгүй, гэхдээ Украинд олон сая долларын тусламж үзүүлэхээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн сард Байдены захиргаа Конгресст хандан Украиныг дэмжих нэмэлт санхүүжилтийг батлахыг уриалж байлаа. Энэ хүсэлтэд 37,7 тэрбум долларын үнийн дүн тусгагдсан байжээ.
Байдены захиргаа хүссэн энэ мөнгөний 21,7 тэрбум долларыг Украины батлан хамгаалах яам, 14,5 тэрбум долларыг Украинд төсвийн шууд дэмжлэг болгон шилжүүлэх, 626 сая долларыг Украины цөмийн аюуогүй байдал, газрын тосны нөөцийг шинэчлэхэд, харин 900 сая долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |