ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хятадын тархвар судлаач омикрон штаммыг ханиадтай зүйрлэжээ
2022-12-13

Коронавирусийн халдвар тархаж, цар тахал дэгдсэн үеэс л хатуу хөл хорио тогтоож, гурван жилийн туршид хатуу хязгаарлалтан дунд амьдарсан хятадууд өнгөрсөн сарын сүүлээр эрх баригчдаа шүүмжлэн, ковидын хязгаарлалтыг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. Улмаар олон нийтийн дарамт шахалтад орсон Хятадын эрх баригчид тэг ковид бодлогоо Хятад даяар сулруулж, хатуу хязгаарлалтуудыг цуцалсан юм. Мөн өдгөө энэ улсад тархаж байгаа омикрон штамм төдийлөн хор хөнөөлтэй биш гэж мэргэжилтнүүд үзэх болжээ. 

 

South China Morning Post сонины мэдээлснээр, БНХАУ-ын ерөнхий тархвар судлаач эм омикрон штаммыг ханиадтай зүйрлэжээ. Тодруулбал, коронавирусийн омикрон штаммын хоруу чанар буурч байгааг Хятадын ерөнхий тархвар судлаач эмч Жун Наньшань онцолсон байна. Түүний өгүүлснээр, омикрон штаммын халдвар авсан нөхцөлд нас барах эрсдэл ханиадтай адил буюу 0,1 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ омикрон штамм ханиаднаас илүү халдвартай гэдгийг анхааруулжээ. 

 

Түүнчлэн Хятадын шинэ жил болохын өмнө коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Жун Наньшань уриалсан байна. Тэрбээр 2003 онд SARS -ийг баталж байсан бол коронавирусийн халдвар илрэхэд ч тэргүүн шугаманд ажиллаж, тахалтай тэмцэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тархвар гэж монгол үг байхгүй
2022-12-13