ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Өвөр Монголд мөнгө угаасан хэргээр 63 хүнийг баривчилжээ
2022-12-13

Хятадад криптовалюттай холбоотой бүхий л төрлийн санхүүгийн гүйлгээг хориглосон. Гэсэн ч  энэ улсад, ялангуяа Өвөр Монголд крипто олборлох ажиллагаа өргөн дэлгэрсэн байдаг аж. Улмаар Өвөр Монголын өөртөө засах орны цагдаагийнхан криптовалют ашиглан 12 тэрбум юань угаасан хэрэгт сэжиглэн 63 хүнийг баривчилсан гэж South China Morning Post сонин мэдээлжээ.

 

"2021 оны тавдугаар сараас эхлэн гэмт бүлэглэл санхүүгийн пирамид, луйвар, мөрийтэй тоглоом зэрэг хууль бус эх сурвалжаас олсон орлогоо tether криптовалют болгон хөрвүүлж байсан. Үүний зэрэгцээ энэ бүлэглэл мөнгөө хятад юань болгон хувиргахын тулд төрөл бүрийн арилжааны данс ашиглаж байсан" хэмээн Өвөр Монголын цагдаагийн газрын мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Цагдаагийнхны мэдээлснээр, гэмт бүлэглэлийнхэн орон даяар хүмүүсийг элсүүлэхийн тулд Хятадад блоклогдсон Телеграм сүлжээг ашигладаг байсан гэнэ. Сэжигтнүүдийн нэгний дансыг хянахад сарын гүйлгээ нь 10 сая юанийг давсан тул мөрдөн шалгаж, бусад гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ.

 

БНХАУ-ын эрх баригчид 2021 оны есдүгээр сард криптовалюттай холбоотой санхүүгийн ажиллагааг хориглосон. Гэсэн ч Хятад улс крипто зах зээлийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн хэвээр байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин