ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Английн шигшээ Катараас цомгүй ч шүтээнтэй болоод буцлаа
2022-12-13

Английн шигшээ баг Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Францыг ялж чадаагүйн улмаас хүсэн хүлээсэн цомоо авч чадалгүй буцах болсон юм. Хэдий тэд цомгүй буцаж байгаа ч тэмцээний үеэр нөхөрлөсөн муураа аваад буцахаар болжээ. 

 

ВВс агентлагийн мэдээлснээр, Дэйв хэмээх муур Вакра хотод Английн шигшээ багийнхан бэлтгэлийн бааз дээр ирсэн даруйд тэдэн дээр очиж, энэ багийн албан бус шүтээн болсон гэнэ. Шигшээ багийнхан дэлхийн аварга болвол муурыг гэртээ авч харина гэж "Манчестер Сити"-ийн тоглогчид болох Жон Стоунз, Кайл Уокер нар шийдсэн аж. Гэхдээ тэд ялж чадаагүй ч муураа авч явахаар болжээ. 

 

Английн шигшээ баг Катарт байх хугацаанд Дэйв муур байнга л англичуудтай хамт байж, хөлбөмбөгчид түүнийг хооллон, үдэш бүр тоглодог байсан гэнэ. Тэр дундаа Стоунз, Уокер нар Дэйвд илүүтэй дасаж, мууртай холбоотой түүх, гэрэл зургаа олон нийтийн сүлжээндээ байнга оруулдаг байжээ. Мөн Дэйв гэдэг нэрийг Стоунз мууранд өгсөн аж.

 

Халуун орноос сэрүүн Английг зорих Дэйв багийнхантай хамт шууд Лондон нисэхгүй. Эхлээд түүнийг Катарын малын эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэнд мууранд шинжилгээ, тарилга хийж, дараа нь дөрвөн сарын хугацаанд тусгаарлалтад байлгах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин