ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Польшийн Ерөнхий сайд шигшээ багтаа өндөр шан амласан ч амлалтаасаа буцжээ
2022-12-13

Польшийн Ерөнхий сайд шигшээ багийнхандаа өндөр шагнал амласан ч энэ амлалтаасаа буцсан нь багагүй маргаан дэгдээжээ. Ерөнхий сайд амласан шангаа өгөхгүй гэсний төлөө шигшээ багийн хөлбөмбөгчид дасгалжуулагчидтайгаа ч үг сөрсөн гэнэ. 

 

Польшийн шигшээ баг 36 жилийн туршид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний плей-оффт багтаж чадаагүй юм.  Шигшээгийнхэн Катар руу явах үед тэднийг Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий хүлээн авч уулзжээ. 

 

Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд хөлбөмбөгчдийг финалын 1/8-д багтаж чадвал 50 сая злот өгнө гэж, дараа нь энэ дүнгээ 30 сая болгон бууруулсан гэнэ. Энэ нь 6.4 сая евро буюу монгол мөнгөөр 17,6 тэрбум төгрөгтэй тэнцэх юм. Энэ мөнгийг холбооны төсвөөс биш харин улсын төсвөөс гаргахаар Ерөнхий сайд нь амлаж байжээ. 

 

Ерөнхий сайдын энэ үг хэвлэлийнхний анхааралд өртөж, олон нийт шүүмжилж эхэлсэн байна. Тухайлбал, Олимпын алтан медальтнууд 100 мянган злот авдаг байхад тэмцээнээс хасагдсан хөлбөмбөгчид хэд дахин илүү шан авна гэдэгт олон нийт дургүйцэж, шүүмжилжээ. Мөн Польшийн баг плей-оффт багтах нь гайхалтай амжилт биш, үүний төлөө мөнгө төлөх шаардлагагүй гэж олон нийт үзсэн байна.

 

Ийм шүүмжлэлийн улмаас Ерөнхий сайд бодлоо өөрчилж, тухайн мөнгийг хүүхэд, өсвөр үеийнхний дунд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зарцуулна хэмээн мэдэгджээ.Харин шигшээ багийнхны дунд аваагүй мөнгөн шагналаа "булаацалдаж", гол дасгалжуулагчтайгаа үг сөрсөн тохиолдлууд ч гарсан талаар Чемпионат сайт мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин