ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Кафед болсон халдлагын үеэр Италийн Ерөнхий сайдын найз амиа алджээ
2022-12-13
Италийн Ерөнхий сайд найзтайгаа авахуулсан зургаа нийтэлжээ. Зүүн гар талд Ерөнхий сайд Жоржи Мелони 

Италийн Ром хотын нэгэн кафед зэвсэгт этгээд гал нээсний улмаас гурван эмэгтэй амиа алджээ. Тэдний дунд Италийн шинэ Ерөнхий сайд Жоржи Мелонигийн найз  байсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. Мөн халдлагын улмаас дөрвөн хүн шархаджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед кафед орон сууцны оршин суугчдын зөвлөлийн гишүүд цугласан байсан гэнэ. Хэргийг үйлдсэн этгээд нь 57 настай эр бөгөөд тэрбээр зөвлөлийн зарим гишүүнтэй санал сөрөлдөөнтэй байсны улмаас энэ хэргийг үйлдсэн гэнэ. Гэрчүүдийн өгүүлснээр, тэрбээр кафед орж ирмэгцээ "Би та нарыг бүгдийг нь ална" хэмээн хашгирч, гал нээжээ. Зарим үйлчлүүлэгч түүний зэвсгийг булааж чадсан бөгөөд цагдаагийнхан иртэл аюулгүй болгосон аж. 

 

Гэмт этгээд кафед байсан хүмүүс рүү гал нээсний улмаас гурван эмэгтэй амиа алдсан бол хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй шархдаж, нэгнийх нь биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Амиа алдсан хүмүүсийн нэг нь найз бүсгүй Николетта Голисано байсан гэдгийг Италийн Ерөнхий сайд Жоржи Мелони өгүүлсэн байна. 

 

"Николетта халамжит ээж, сайн найз, хүчтэй эмэгтэй байсан. Николетта бол миний найз байлаа. Хэн ч ингэж амиа алдах ёсгүй. Николетта жаргалтай, үзэсгэлэнтэй байсан. Хэдэн долоо хоногийн өмнө тэр 50 насныхаа төрсөн өдөрт зориулж авсан улаан даашинзтай байлаа. Тэр үргэлж миний сэтгэлд үзэсгэлэнтэй, жаргалтай хэвээр дурсагдах болно" хэмээн Мелони олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

 

Цагдаагийн газраас сэжигтэн энэ хэргийг үйлдэх болсон сэдлийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Түүнчлэн улс төрийн сэдлээр үйлдээгүй, ахуйн чанартай сөргөлдөөнөөс үүдэлэтй байж болзошгүй хэмээн үэзж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин