ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Зеленский: Ялах хүртлээ би Ерөнхийлөгч хэвээр байна, цаашид хэрхэхийг мэдэхгүй
2022-12-13

Энэ оны 10 дугаар сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Америкийн комедиан, телевизийн хөтлөгч Дэвид Леттерманы Нетфликс дэх шоунд нь зориулж ярилцлага өгчээ. Леттерманы өгүүлснээр, Киевийн хамгийн аюулгүй хэсэг болох метронд ярилцлага өрнөсөн бөгөөд галт тэрэг явах, агаарын түгшүүр дуугарах бүрт ярилцлага тасалдаж байсан гэнэ. Харин ярилцлагын хоёр дахь хэсэг хэдэн долоо хоногийн дараа, Зеленский Киевт харин Леттерман Нью-Йоркт байх үеэр цахимаар үргэлжилжээ. Зеленскийн ярилцлагаас тоймлон хүргэж байна.

 

Дайны тухай: Цэнхэр өнгө бол эрх чөлөө, амьдралын өнгө

 

Украины далбаа хоёр өнгө, газар, тэнгэрээс бүрдэнэ. Энэ бол манай газар, манай үр тариа, манай тэнгэр. Миний хувьд цэнхэр өнгө бол амьдрал, уудам орон зай, эрх чөлөөний өнгө. Тиймээс энэ далбаан дээр онгоц, пуужин, сумны мөр байдаггүй. Миний хувьд энэ хоёр өнгө миний төрсөн орны, бид хамгаалахаар тулалдаж буй орны өнгө.

 

Харамсалтай нь дайн бидний хувьд дасал боллоо. Харамсалтай гэж хэлж буйн учир нь дайн дасал болох ёсгүй. Бид заримдаа агаарын түгшүүр дуугарсан ч үл ойшоон, метро, бөмбөгдөлтөөс хоргодох байр руу орохгүй болтлоо үүнд дасчихаж. Гэхдээ миний хувьд агаарын түгшүүр бол дайн дуусаагүйг сануулж байгаа хэрэг.

 

"Украин гэж байхгүй" гэх Кремлийн суртал ухуулгын тухай


Энэ бол түрэмгийллээ зөвтгөх гэсэн хоосон яриа. Энэ бол Оросын өнөөгийн ерөнхийлөгч болон түүний хүрээллийнхний бодлого. Тэд зориудаар ийм үг яриа гаргаж, нийгэмдпээ тулгаж байна.

 

Харамсалтай нь тэд үүнийг хийж чадлаа, нийгмээ ялж, тэдний тархийг угааж чадсан. Хүмүүсээ мэдээллийн бөмбөлөг дотор цоожилчихсон. Тэдний хувьд украинчууд гэж оршдоггүй, "Украинчуудад өөрсдийн гэсэн хэл, уламжлал, түүх байхгүй, юу ч байхгүй. Тэдэнд байгаа нь л Зөвлөлт задран унасны дараа авч үлдсэн л зүйлс. Тэд биднээс түр хугацаанд л холдсон хэрэг" гэж ярьж байгаа нь болхи бүдүүлэг байгаа биз? Гэхдээ бүх зүйл өөрчлөгдөж, бид ялсан үед тэд үүнийг хэрхэн хурдан ойлгож байгааг та бүхэн харна.

 

"Биднийг дайн өөрчлөхгүй"

 

Дайн биднийг өөрчилж байгаа гэдэгт итгэлгүй байна. Дайн дууссаны дараа л үүнийг ойлгох байх. Дайн ердөө л хүмүүсийг оршихуйн өөр нөхцөлд аваачдаг. Ийм нөхцөлд хүмүүс эсвэл хүн болно эсвэл араатан, алан хядагч, хүчирхийлэгч болно. Би энэ бүхнийг харсан.

 

Бид Оросын түрэмгийллийн үр дагаврыг харсан. Дайн бол сонголт. Тун хэцүү сонголт. Өнгөрсөн амьдралыг тань булуусан дайснаа үзэн ядах сэтгэл өдөр бүр төрнө. Гэхдээ энэ үзэн ядах сэтгэлийг дарах хэрэгтэй болдог. Учир нь дайсан байлаа ч дүрмийн дагуу байлдах ёстой. Хүн хэвээр үлдэх ёстой. Дайн эхэлснээс хойш би хүүхдүүд, амьдрал, өглөөг хайрлах болсон.

 

Хувийн амьдралынхаа тухай 

 

Ихэвчлэн өглөө 05-06.00 цагт сэрдэг. Яаралтай үед бол утас дуугармагц босно. Заримдаа эхнэр хүүхдүүдтэйгээ ярьж амжина, энэ мөч л надад амьсгаа авах боломж өгдөг юм. Өдөр бүр өглөөнөөс шөнө хүртэл дайны болон Украины төрт улсын менежментийг хариуцна.

 

Манай эхнэр Конгресст үг хэлсэн, тэр маш чухал зорилттой байсан юм. <...> Тэр ээж хүний хувьд бусад ээжүүд юу хүсэж байгааг л хүснэ. Манай хүүхдүүдэд ялалтын тухайн юу ч ярих хэрэггүй. Тэд биднээс ч илүү дайны талаар мэдэж байгаа гээд бод доо. Миний хүү есөн настай, ямар ч зэвсгийг нэрлэж чадна. Гэхдээ би түүнд зааж өгөөгүй. Тэд дайны нарийн ширийнийг бүгдийг мэдэж байна. <...> Тэдний хувьд би хажууд нь байж, тэднийг тэврэх нь чухал. Путин манай хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлсан. Нөгөө талаас гэвэл, манай орны хүн бүр эх орноо хамгаалахын тулд юу өгөх ёстойгоо мэддэг. Манай хүүхдүүд хүүхэд насаа өглөө. 

 

"Оросууд Путинд итгэсээр л байна"

 

Харамсалтай нь, оросуудын ихэнх нь Путинд итгэсээр л байна. Тэд хаалга, цонхоо хааж, дайнаас нуугдчихсан. Хулчгар. Хаана амьдарч байгаагаа, мэддэггүй, бодит байдлыг мэддэггүй. Харин айж байгаа хүмүүс ч бий. Тэд бодит байдлыг ойлгож байгаа ч айдаг, яагаад гэвэл зүгээр л айдаг.

 

Путин үгүй болвол дайн болохгүй. Авторитар дэглэм ихээхэн эрсдэлтэй байдаг тул аюултай. Нэг л хүнээс бүх зүйл шалтгаалж болохгүй шүү дээ. Ийм хүн нь явчихвал институци нь зогсоно. Зөвлөлт Холбоот Улсын үед ийм л байсан. Тиймээс тэр үгүй болвол тэдэнд хүнд байна. Тэд гадаад биш дотоод бодлогодоо анхаарах хэрэгтэй болно.

 

Тэд ардчиллын төлөө тэмцэнэ. Гэхдээ соёлт ертөнцөөс бүхэлдээ бүрэн тусгаарлагдах үед л ийм мөч ирнэ. Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөх нь гагцхүү Украинд төдийгүй бүх улсад хамааралтай. Өнөөдөр оросуудад дэлхий даяар хүмүүс гар сунгахгүй байна. Оросууд олон улсын тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, соёл урлагийн салбарын арга хэмжээ гээд юунд ч оролцож чадахгүй байна. Энэ бол өнөөх жинхэнэ тусгаарлалт.

Ялалт болон ирээдүйн талаар

 

Энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй. Би хариуцлагатай хүн, тиймээс дайн дуусна гэдгийг хүмүүс сонсох нь тэдэнд хичнээн чухал болохыг ойлгож байна. 

 

Бидний хувьд дайны төгсгөл гэдэг нь хилийн шугамаараа газар нутгаа эргүүлэн олж авах явдал. Дайны төгсгөл гэдэг нь сөргөлдөөн түр зогсох биш, маргааш дронууд нисэж ирэхгүй байх явдал биш. Манай иргэд тулалдаж байна, дайн  хаа сайгүй, айл өрх бүрт хамааралтай болсон. Тиймээс манай нутгийг эзлэн түрэмгийлэхээ зогсоосон үед л энэ дайн дуусна.

 

Манайх ялах хүртэл би ерөнхийлөгч хэвээр байна. Цаашид яахыг мэдэхгүй, энэ талаар бодоогүй. Далайн эрэг рүү явж, шар айраг уумаар л байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яаж тэнэгтэхээрээ Оросыг ялна гэж боддог юм болоо. Тийм боломж огт байхгүй. Америкт худалдагдсан эх орноосоо урвасан удирдагч Украйн улсыг үндсэндээ үгүй хийж бна. Эзнийхээ заавраар Оросыг сулруулах юм гэнэ лээ. Орос нь сулрах биш улам хүчирхэгжээд байх юм. Тэгэхээр Америкийн цаад санаа нь Европийг сулруулж эрхэндээ улам оруулах страгтеги байсан бна. Америк аргачлал гэж айхтар шүү. Халаасных нь бодлогоор томилсон улстөрчид Европийг барьж бна. Шольц, Макрон... гээд л хөвөрнө. Европийн иргэд одоо л босохгүй бол Европ асар том ангалын ирмэг дээр бна.
2022-12-14
Манай гариг ертөнцөөс тасарцан хүн юмаа. Хөөрхий минь.
2022-12-13
Бурхан хэнийг хэзээ авч явахаа мэддэг, их том ам гарч болохгүй
2022-12-13
Орос л хэцүү бна хойд солонгос л боллоо мэдэмхийрэгчээ
2022-12-13
zochin:
украйн ялна гэж юу бхав.харин хэд тасрах бол барууны тусламж нэг их удахгүй дээ.
2022-12-13
Орос л хэцүү бна хойд солонгос л боллоо мэдэмхийрэгчээ
Мундаг удирдагч
2022-12-13
Зочин:
Орос улс ялна.
2022-12-13
Зочин:
Орос улс ялна.
2022-12-13
Зочин:
Орос улс ялна.
2022-12-13
Аа мэдэхгүй дээ хөөрхий хошин шог ч сүүлдээ хүмүүс залхаадаг л юм даа
2022-12-13
Украйн ялна
2022-12-13
Зочин:
Орос улс ялна.
Зочин:
Орос улс ялна.
Уншигч:
Дэлхий дахин, ард иргэдийнхээ өмнөөс дарангуйллын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулаарай, украйны ард түмэн жаргах цаг удахгүй ирнэ ээ.
2022-12-13
Украин ялна. Оросын Холбоо задрах нь цаг хугацааны асуудал
2022-12-13
Зочин:
Орос улс ялна.