Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
ГИХГ-аас жагсаалд оролцсон гадаадын иргэнд сануулга өгчээ
2022-12-12

Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө. Тодруулбал, Гадаад улсын нэр бүхий иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул тухайн гадаадын иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас биечлэн сануулга өгч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхааруулж, зөвлөмж мэдээллийг өгсөн юм.

 

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглосон байдаг.

 

Иймд Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа улс төрийн шинжтэй жагсаал, цуглаанд оролцохгүй байх, мөн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаашлаад Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттайг анхаарна уу.

 

Эх сурвалж: ГИХГ

Shuud.mn
Сонин хачин
аль улсын иргэн бэ тодорхой бичээч
2022-12-21
ард түмэн:
ГиХГ аа дээрхи сэтгэгдэлүүдийг харахөд та нар алдаа гаргасан юм биш биз тэд гадаадыэ сэтгүүлч нар бсан гэж бна ш дэ
2022-12-12
зочин:
Aзизовын хэдэн оросуудад болохоороо гөлөг царайлаад юм хэлж чаддаггүй байж сурвалжлага хийж яваа япон, германчуудад томроод яах вээ дээ...Tэд чинь зүгээр ажлаа хийж яваа сэтгүүлч нар..
2022-12-12
иргэн:
Гадаадын иргэний үйлдэл нь хуулийн зохицуулалттайгаа таарахгүй байх ба зөрчил гэж харагдахгүй байна. Хуулиа зөв хэрэглэнэ үү. ГИХГ аа анхаарна уу. Бид хүний эрхийн мэдрэмжтэй хууль хэрэглээний дэг соёлыг бий болгоход анхаармаар алийн болгон ундуй сундуй явахав дээ бөөр хэлэх үг олдохгүй юм байна шүү дээ
2022-12-12
зочин:
Манайх болохоор Солонгос АНУ-д жагсаж л байдаг шүү дээ
2022-12-12