Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 23 тохиолдол батлагджээ. Үүний 10 нь Улаанбаатарт, 13 нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,006,851 боллоо.
Улаанбаатар хот болон 15 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 147 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд /2022.11.22/ УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын зургаа дахь давалгаа тархаж байна. Халдварын тохиолдол ч эрс өсч байна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, дотоод орчинд амны хаалт тогтмол зүүж, өөрсдийгөө хамгаалахыг уриалж байсан билээ.
Харин 12 дугаар сар гараад халдварын тоо эрс буурч өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо багасжээ. Хэдий коронавирусын халдвар багассан ч ханиад томууны өвчлөл нэмэгдэж байгаа тул өмнө нь баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна.
Уншиж байна |