НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг сугалаанд хамруулах юм.
Өмнөх сарын тохирол арваннэгдүгээр сарын 16-нд болж, нийт 38,957,902 баримт системд бүртгэгдсэнээс 38 мянга 885 азтан тодорсон билээ.
Уншиж байна |