Volkswagen Anhui компани Хятадын Хэфэй хотод анхны цахилгаан машинаа үйлдвэрлэн гаргажээ. Цахилгаан машиныг ирэх оноос цувралаар үйлдвэрлэхээр болсон байна. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Volkswagen Anhui компани Аньхой мужийн Хэфэй хотод 140 мянган кв.м талбай бүхий үйлдвэрийг 18 сарын дотор барьж байгуулсан аж. Арлын цехийг 900 роботоор тоноглосон нь Хятад дахь Volkswagen компанийн үйлдвэрүүд дундаас хамгийн ихээр автоматжсан үйлдвэрт тооцогдож байгаа юм байна. Энэ үйлдвэрийг баринх төсөлд 3,3 тэрбум доллар зарцуулжээ.
Компанийн удирдлага энэ оны эцэс гэхэд Хэфэй мужид 2,3 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж амласан бөгөөд ингэснээр үйлдвэрийн ажилчдын нийт тоо 3,5 мянгыг давах юм байна.
Г.Бямбасүрэн