АНУ Украинд ээлжит цэргийн тусламж үзүүлэх талаараа баасан гарагт зарлана гэж Америкийн Ройтерс мэдээллийн агентлаг дамжуулжээ. Ройтерсын мэдээлснээр энэ удаад 275 сая долларын тусламж үзүүлэх аж.
Холбогдох бичиг баримтыг олж авсан сэтгүүлчдийн өгүүлснээр, цэргийн тусламжийн хүрээнд дрон эсэргүүцэх, Украины агаараас эсэргүүцэн хамгаалах хүчийг бэхжүүлэхэд зориулан зэвсэг нийлүүлэх юм байна. Түүнчлэн HIMARS-ийн пуужин, байлдааны автомашин, үүсгүүрүүд зэрэг зэвсгүүд тусламжийн багцад багтаж байгаа аж.
Украинд үзүүлэх ээлжит цэргийн тусламжийн багц нь АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессээс зөвшөөрөл авахгүйгээр зэвсэг илгээх эрх эдэлдэг Presidential Drawdown Authority (PDA) схемийн дагуу нийлүүлэгдэх юм байна. АНУ Украинд дайн эхэлснээс хойш нийт 19,1 тэрбум долларын тусламжийг Киевт үзүүлсэн юм.
Г.Бямбасүрэн