Бельгийн багахан суурингийн 165 оршин суугч Европын EuroMillions лотерейн ялагчид болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, бельгичүүд 143 сая еврогийн жекпот хожсон гэнэ.
Энэ лотонд нийт 27 сая европ хүн оролцсоноос ийнхүү Бельгийн нэг суурингийн 165 хүн гол шагналыг хожсон бөгөөд лото зохион байгуаалагчдын өгүүлснээр эдгээр хүмүүс шагналыг хуваан, тус бүр 868 мянган евро авах юм байна.
Бельгийн үндэсний лотон төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус улсын оршин суугчид бүлэг болж лотонд оролцох нь элбэг ч нэг удаад ийм олон хүн гол шагнал хожсон тохиолдол гарч байгаагүй гэнэ. Гол шагналыг хожсон бүлгийн оролцогчид бүгд Ольмен тосгонд амьдардаг, тэд бүгд шагналаа тэнцүү хуваахын тулд тасалбаруудын үнээ ч тэнцүү хуваан төлжээ.
Г.Бямбасүрэн