Катарт хөлбөмбгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий түүхэнд анх удаа Ойрх Дорнодын оронд өвөл зохион байгуулагдаж буй энэ тэмцээний хагас шигшээд Бразил, Аргентины багууд үлдэхийг хүсэж байгаагаа Фредерико Родригес де Паула Санто илэрхийлжээ.
"Би үймээн, зодоон, Неймар, үймж байгаа шүтэн бишрэгчид, уйлж байгаа Мессиг хармаар байна" хэмээн Бразилын хөлбөмбөгчин асан Фред мэдэгдсэнийг ESPN дамжуулсан байна. Тэрбээр энэ үгээрээ Бразилын шигшээ багийн ялалтад итгэж байгаагаа илэрхийлсэн бололтой.
Энд дуулгахад, ДАШТ-ийн шөвгийн наймын тоглолт Бразил, Хорватын хооронд болох юм. Энэ тоглолт 12 дугаар сарын есний өдрийн Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ.
Г.Бямбасүрэн