УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталдаг. Өнөөдрийн хуралдаанаар гурван хуул, түүнийг дагасан хуулийн төслийг эцэслэн батална. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн олонх буюу 39-өөс дээш гишүүн дэмжиж, хуулийг батлах ёстой. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй, санал хураалт багагүй хугацаанд саатлаа.
УИХ-ын чуулганы танхим хоосон шахуу, спикер гишүүдийн ирцийг бүрдүүлж, санал хураалт явуулах гэж багагүй "зовлоо".